Friday, February 15, 2008

Залуу хүн "Зэврэх" ёсгүй

Саяхан нэгэн төмрийн үйлдвэр дээр очлоо. Менежер нь орчуулга хийгээд өгөөч гэсний дагуу найз бид 2 очлоо. Тэр үйлдвэрт Монголчууд маань бөөн бөөнөөрөө ажилдаг юм байна. Шинээр бас олон хүмүүс ирж байгаа гэнэ. Менежерийн яриж байгаагаар Монголчууд архи их уудаг бас ажилдаа хайнга ханддаг гэнээ. Нээрээ л энд ирээд харж байхад дандаа залуу хүмүүс хэрнээ архинд умбаж байнаа. Мэдээж гэр орноо санах гээд асуудал байдаг л байх гэхдээ залуу хүмүүс "зэвэрч" байна.Бас Солонгосчуудад их дургүй, муулна, уурлана. Бас нэгэн зуйл бол Солонгост олон жил болоод буцаж байгаа зарим хүнийг харахад үргэлж хүний коммандаар ажилсаар сүүлдээ толгойгоо ажиллуулах дургүй болсон байдаг. Энэ нь хамгийн эмгэнэлтэй. Гэвч би энд Монгол залуусаа муульяа гэж зорьсонгүй. Залуу хүмүүс бид эрч хүчтэй хийж бүтээе гэсэн эрмэлзлэлтэй, өөдрөг амьдраасай гэж бодсон юм. Суусан газраасаа шороо атгацгаая !!! Солонгос хэл сурцгаая
Зарим хүмүүс солонгос хэлэнд маш дүргүй, эндээс яваад өгвөл солонгос хэл хэрэггүй гэж бодох нь олонтоо. Гэвч улам бүр харилцаа сайжирсаар байгаа энэ үед сурсан зүйл хэзээд хэрэг болно. Хэдий харь оронд муу ажил хийж байгаа ч гэсэн байнга өөрийгөө хөгжүүлж амьдарья !!!

1 comment:

xvv said...

харамсалтай юмаа... уг нь явсан нохой яс зуудаг гэдэг.. идэнгитэйхэн шиг юм олоод авчихвал...
Энэ сэтгэгдэлд word verification чинь жоохон ядаргаатай юмаа...