Sunday, October 5, 2008

Network


Бид хүн болж төрөөд хүний нийгэмд амьдрахдаа яг л ямар нэгэн xоорондоо уялдаатай сүлжээ торон дунд амьдарч байгаа мэт. Бүх л зүйлс нарийн учир жанцантай. Тэр Жанцан гэдэг чин Амбигийн өвөө нь гэнэлээ...хэхэ Нээрээ л бүх зуйл нарийн зангилаатай, уялдаа холбоотой, яршиг төвөгтэй. Хүмүүний сэтгэл xүртэл олон олон асуултанд булаатай, олон олон зүйлд xолбогдон анхаарал тавьж амьдрах юмдаа. Миний сэтгэл ч мөн олон зангилаа торонд дунд xөвөрсөөр... Сэтгэлийг минь татах олон сайхан зүйлс байх авч тэр болгонд сул тавиад байвал горьгүй нь. Сэтгэлээ л хамгаалах юмсан. Эргэн тойрон олон дэнгийн эрвээхэй гэрэл дээр шавах мэт. Гэвч би сэтгэлээ л нандин хэвээр нь хадгалах юмсан, түүнийг минь 100 % авах зохистой тэр нэгэн л аваасай... Сэтгэлээ хав даравч хэн нэгэн байн байн гарч ирээд эргэлдэж гарна... Саваагүйгээр би ч сонирхоно гэтэл бас л тэр зөв нэгэн биш гэдгийг мэднэ. Тэр тоолонд бяцхан толбо үүссээр л ... Үгүй ээ би үүнийг хүсээгүй шүү дээ Бурхан минь, зүрхийг минь цэврээр нь хадгалж хамгаалж өгөөч !!! Таны хүнд өгмөөр байна. Агуу их итгэл найдвар тэвчээртэй байхад Та минь туслаарай ^^ Амэн