Wednesday, February 27, 2008

Гомдолын мөр

... Танд хэзээ нэгэн цагт хамгийн дотны найздаа гомдож байсан үе байдаг уу? найз тань санаанд оромгүй үгийг танд хэлж байсан уу?
"Хатуу үгийг зөөлөн хэлсэн ч хатуу хэвээрээ " гэсэн үг хаа нэгтээгээс уншиж байсан санагдана. Хэн нэгэн танаас залхаж байгаа мэт мэдрэмжийг та мэдэрч байсан уу? жирийн нэгэн биш найз тань гэнэтхэн ийм үг хэлвэл та хэрхэн хүлээж авах вэ? " Би өөрийнхөө амьдарлаар амьдармаар байна " , таныг хүн байна ч гэж үл авч хэлэлцэж байвал та яах вэ? магадгүй таныг олны дунд эвгүй байдалд оруулж орхивол та яаж хариу үйлдэл хийх бол ? та түүнийг тэвчих үү эсвэл түүний дураар, хүсэж байгаагаар нь амьдралаас нь аажмаар гарах уу? Эсвэл та хэзээ нэгэн өдөр уучлал гуйгаад ирнэ дээ гэж бодоод уучлан суух уу? Эсвэл бүүр өөрөөр, бидний харилцаа ингээд дууслаа гэж бодох уу? Би өөрийнхөө амьдралаар амьдармаар байна гээд тантай үг ч үл дуугарах найзыгаа харахдаа та хэрхэн хүлээж авах вэ? Гэнэтийн найзын тань шийдвэр таньд хэрхэн нөлөөлөх бол? Амьдарлаа гэж ...
Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хор

Sunday, February 24, 2008

Ray Boltz -Thank You

He rise me up

People are often unreasonable, illogical and self -centered.
~~Forgive them anyway
If they are kind, people may accuse you of being selfish and having ulterior motives.
~~Be kind anyway
If you are successful, you will win some false friends and some true enemies
~~Succeed anyway
What you spend years building, someone may try to destroy overnight
~~Build anyway
If you are honest and frank people may cheat you
~~Be honest and frank anyway
If you do good today but people will often forget tomorrow
~~Do good anyway
Give the world the best you have and it may never be enough
~~Give the world the best you have anyway
If you find serenity and happines , they may be jealous
~~Be happy anyway
You see in the final analysis, It is between you and God.
~~It was never between you and them anyway

Saturday, February 23, 2008

Итгэлийн тань сорилт

Иаков 1

1Бурхан ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харь газар тархсан арван хоёр овогт мэндчилж байна.
2Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.
3Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ. 4Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.
5Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. 6Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. 7Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг. 8Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.
9Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг. 10Баян хүн өөрийн басамжлал дотроо сайрхаг. Яагаад гэвэл тэр өвсний цэцэг мэт өнгөрнө. 11Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.
12Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна. 13Хэн нь ч соригдохдоо "Бурхан намайг сорьж байна" гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй. 14Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. 15Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж. 16Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. 17Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй. 18Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.
19Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг. 20Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. 21Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай. 22Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун. 23Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. 24Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг. 25Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно.
26Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө шүтлэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд шүтлэг нь ашиггүй ажээ. 27Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй шүтлэг бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэн тойрч, дэлхийгээс бохирдолгүй, өөрийгөө хамгаалах нь буюу.

Friday, February 22, 2008

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь буюу Хан хүүгийн эрэлд

Саяхан Хүүгийн ( www.blogmn.net/xvv/) блогийг уншиж байсан чин үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалсан байсан. Би бас та бүхнийг уриалмаар байна, гэхдээ арай өөр хэлбэрээр.
Миний бие үндэсний үйлдвэрлийг маш ихээр сайшаан дэмжигч билээ. Гэтэл зарим найз нар маань гадаад барааг илүүд үзэх нь байх бөгөөд тэд насан турш гадаад барааны хэрэглэгч байхаар шийдсэн нь ч бий. Миний нүдэнд тэдгээр нь сав баглаа боодол, хэлбэр дүрс сайтай боловч чанар муутай нь харагдана. Хүний нутагт байхад үндэсний үйлдвэрлэл маш ховор, мэдээж байх нь байгаа гэхдээ тун цөөн. Бас чанарын шаардлага хангахуу үгүй юү гэдэг нь бас сонин. Мөн тэр дунд бас аль хэдийн хэрэглэгчээ олчихсон үндэсний үйлдвэрлэл байгаа. Тэгэхээр магадлал багассаар... Гэвч би гандан буурахгүй, цөхрөхгүй жинхэнэ сайхан МОНГОЛ залуутай гэрлэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжинээ!!!

Friday, February 15, 2008

Сэргэлтийн цугларалт

Энэ жилийн сэргэлтийн цугларалт үнэхээр сайхан болж өндөрлөлөө.Цагаан сартай давхцаж зохиогдсон энэ цугларалтанд олон Монголчууд минь хамрагдаж Эзэний ивээлийг дүүрэн аваад буцацгаалаа. Миний хувьд ч бас амиьдралд минь шинэ алхам боллоо. Бага багаар итгэлийн шинэ түвшинд хүрч байгаадаа баяртай байна.

Залуу хүн "Зэврэх" ёсгүй

Саяхан нэгэн төмрийн үйлдвэр дээр очлоо. Менежер нь орчуулга хийгээд өгөөч гэсний дагуу найз бид 2 очлоо. Тэр үйлдвэрт Монголчууд маань бөөн бөөнөөрөө ажилдаг юм байна. Шинээр бас олон хүмүүс ирж байгаа гэнэ. Менежерийн яриж байгаагаар Монголчууд архи их уудаг бас ажилдаа хайнга ханддаг гэнээ. Нээрээ л энд ирээд харж байхад дандаа залуу хүмүүс хэрнээ архинд умбаж байнаа. Мэдээж гэр орноо санах гээд асуудал байдаг л байх гэхдээ залуу хүмүүс "зэвэрч" байна.Бас Солонгосчуудад их дургүй, муулна, уурлана. Бас нэгэн зуйл бол Солонгост олон жил болоод буцаж байгаа зарим хүнийг харахад үргэлж хүний коммандаар ажилсаар сүүлдээ толгойгоо ажиллуулах дургүй болсон байдаг. Энэ нь хамгийн эмгэнэлтэй. Гэвч би энд Монгол залуусаа муульяа гэж зорьсонгүй. Залуу хүмүүс бид эрч хүчтэй хийж бүтээе гэсэн эрмэлзлэлтэй, өөдрөг амьдраасай гэж бодсон юм. Суусан газраасаа шороо атгацгаая !!! Солонгос хэл сурцгаая
Зарим хүмүүс солонгос хэлэнд маш дүргүй, эндээс яваад өгвөл солонгос хэл хэрэггүй гэж бодох нь олонтоо. Гэвч улам бүр харилцаа сайжирсаар байгаа энэ үед сурсан зүйл хэзээд хэрэг болно. Хэдий харь оронд муу ажил хийж байгаа ч гэсэн байнга өөрийгөө хөгжүүлж амьдарья !!!