Wednesday, May 19, 2021

Discipline

2021 оны 5 сарын 18 - ны шөнө дунд 3 цаг
Гэнэт гэрэл хаалганы завсраар тусах үед нам унтаж байсан би сэрчихлээ. Юун гэрэл билээ хэдэн цаг болж байнаа гэх олон бодол толгойд зурвас хийж босож харлаа. Гал тогооны өрөөний гэрэл асаатай бөгөөд Батаа компьютер тоглож байгаа харагдав. Хүүеээ, ийм шөнө юу хийж байгаа юм бэ унтаачээ гэх ярианаар хүүхэд сэрж сүү нэхэж живх солих гэх мэт олон ажил ар араасаа ундарлаа. Бараг үүрийн 5 цаг хүртэлк би унтаж чадсангүйээ. Нэгэнт нойр хулжжээ. 

Өнөөдөр би 35-тай харин манай нөхөр 39-тэй. Бид тийм ч ид залуухан байхаа больсон мэт санагдаж байна. 2 хүүхэдтэй болсон байна. Ирээдүйн 30, 40 жилийнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө эрүүл саруул амьдрах үүрэг бидэнд байна гэж би ойлгодог. Хүн бүр л амжилттай амьдрахыг хүсдэг. Зарим нь амжилттай амьдралыг бүтээсэн байдаг харин зарим нь бахь байдгаараа ....  Үүнд нэг л том ялгаа байгааг уншиж мэдсэн номноосоо болон бусдын амьдралаас харж ухаарсан зүйл нь ЗӨВ ӨДӨР ТУТМЫН ДАДАЛ зуршил буюу DISCIPLINE. 
Манай Монголчууд маш өөдрөг үзэлтэй, хийж бүтээе гэсэн сэргэлэн зантай, том зорилготой хүмүүс гэж боддог. Тэд том харайж амжилтанд хүрнэ гэж боддог. /би ч бас тэгдэг л байсан/ 
ХАРИН бид өдөр болгоны тасралтгүй хийх жижиг алхамууд маш  чухал гэдгийг анзаардаггүй , тоодогггүй. Жишээ нь: 

- 10 цагаас өмнө унтах (10-2 цагийн хооронд нойрны чухал зүйл ялгардаг) 
- Өглөөний цай уух ( Өглөөд хоосон байснаар цөс муудаж өвддөг)
- Чихрийн хэрэглээндээ хяналт байхгүй ( Цусны даралт, зүрхний өвчин, элгийг сахар ихээр гэмтээдэг) 
- Хөдөлгөөн ( дор хаяж 30 мин, юу хийх нь хамаагүй хөдөлж л байх) 
- Хүүхэддээ өдөрт 20 мин чанартай цаг гаргах (юу ч хийж болно, нүдрүү нь хараад тоглох ярилцах) 
- Эрүүл хооллох ( энэ заваан цагаан талхаа больвол яасан юм бэ Батаа? ) 
- Түргэн хоол идхээ зогсоох 
- Ус сайн уух 
- Энергийн ундаа уухаа зогсоох (Элгэнд маш хортой, сахар ихтэй) 
Батаа эдгээрийг л өдөр болгон хэвшүүлээд сурчих !!!! тэгвэл бидний амьдэралд том тус болох гээд байна. 10 жилийн дараах өгөөж нь хэд дахин их байх шүү