Sunday, June 27, 2010

Зүрх урагдсан ч золиос гаргана би

Өнөөдөр цуглаан дээр магтан дуу дуулаад зогсож байхад нэгэн магтан дууны мөр нүдний өмнө минь амbлаад ирэх шиг боллоо. Даxин даxин дуулаx тусам улам илүү утга учиртай, амидралд минь ойрxон болоод ирсэн. Бурхан үнэхээр надад сануулж байгаа мэт санагдлаа. Тиймээ, зүрх урагдсан ч золиос гаргана би. Өнгөрсөн хэдэн саруудад бууж өгмөөр , больмоор санагдсан үеүүд зөндөө байсан ч Бурханд үйлчлэнэ гэдэг яг л энэ дуун дээр гарч байгаа шигээр< зүрх урагдсан ч золиос гаргана би> гэж хэлэх агуу сэтгэлийг надад өгөөч Ааваа !!~ Бэрхшээлүүдээс Зүрх алдан зугтах биш харин Золиос гарган үйлчлэх болно Eсүс


Нэр тань алдаршиг
Бялхам дүүрэн Таны гол урсах
Баян тансаг нутагт суухдаа би
Нэрийг тань магтъя
Нэр тань алдаршиг

Арга мухардаж элсэн цөлөөр явж
Ангаж цангаж туйлдсан үедээ би
Нэрийг тань магтъя
Таны өгсөн ивээл бүрээр
Таныг магтъя
Харанхуй намайг бүчих үед ч би
Ийн хэлсээр

Мөнхийн Эзэний нэр алдаршиг
Мөнхийн Эзэний нэр
Мөнхийн Эзэний нэр алдаршиг
Яруу алдарт нэр нь алдаршиг

Нэр тань алдаршиг
Ивээлт наран над дээр гийсэн үед
Есөн хүсэл минь биелэлээ олох цагт
Нэрийг тань магтъя
Нэр тань алдаршиг
Зовлон шингэсэн замаар явахад минь
Зүрх урагдсан ч золиос гаргана би
Нэрийг тань магтъя

Есүс Та цорын ганц
Есүс Та цорын ганц

Thursday, June 17, 2010

You Don't Always Need an Invitation to Join In


Агуу хүмүүс сэдэв ярьдаг.
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг.

Friday, June 11, 2010

Maturity is to suffer without complaining

Бурханы ажиллах арга зам бидний бодлоос маш өөр гэдэгийг өдөр бүр илүү ихээр ойлгох юм. Тэрээр бидэнд хамгийн сайныг үргэлж хүсдэг, биднийг агуугаар хайрладаг эцэг минь билээ. Өнөөдрийн миний асуудал зовлон гэж бодож байгаа бүхэн зорилготойгоор бидэнд тохиолдож буй хэрэг. Юм бүхний ард сайн сайхан зорилго бий, Тэрээр хэзээ ч биднийг орхихгүй бөгөөд зөвхөн бидний давж гарч чадах зүйлийг л бидэнд өгдөг Аав. Тэдгээр асуудлаар дамжуулж би улам илүү итгэлтэй, бэлтгэгдсэн, сүнсэн дотроо xүчирхэг нэгэн болон өсөх учраас би өнөөдрийн энэ хэл амнаас, атаархалаас, бардам нэгнээс үл эмээн Бурхан Таньтай алхсаар байх болно. Учир нь шагнал нь Бурханаас ирэх билээ.

Намайг xүнд xэцүү үеэр яваж Бурхан эцэг минь гэж хашгирах Түүний өгсөн үг:

Isaiah 61:7 (New International Version)

Instead of their shame
my people will receive a double portion,
and instead of disgrace
they will rejoice in their inheritance;
and so they will inherit a double portion in their land,
and everlasting joy will be theirs.

Энэ өдрийн төлөөх залбирал



Энэ өдрийн төлөөх залбирал

Өнөөдөр надад өгөгдсөн цаг хугацааг
Ухаалагаар зарцуулан
Танд тахил болгон өргөгдөх болтугай.
Хийхийг хүсдэг ч хийхэд зохихгүй зүйлс ба
Хийхийг хүсэхгүй байгаа ч заавал хийх ажлыг
Ялган салгаж чадах
мэргэн ухааныг надад өгөөч.

Тэр ажлаас өөр чухал ажил байхгүй мэтээр
Итгэмжтэйгээр хийх халуун сэтгэлийг
Надад гал мэт асааж өгөөч.
Би бусдын талаар ярихдаа
Хайрын толинд гэрэлтүүлэн харж сурахад туслаач,

Өөрийн бүхий л зүйлсээ бусадтай харьцуулан
Явах ёстой замаараа явахгүй байх мунхаг зангаар
Энэ өдрийг хүлэхгүй байлгаж өгөөч.
Хичнээн завгүй яаруу ажилтай байсан ч
Тэнгэрийг ширтэх цагийг өгөөч.

Бусад хүн намайг буруугаар бодон
Хамгийн итгэж байсан хүн ч надад итгэхээ болин
Урсах нулимсаа барьж чадахгүй байсан ч
Тэвчээртэй нэгэн болохыг хүсч байна

Бусдаас миний авсан ивээл нь
Хэдийгээр өчүүхэн байсан ч байнга талархан дурсаж,
Бусдад миний өгсөн зүйлс маань
Хичнээн их байсан ч мартаж чаддаг болгож өгөөч.
Reference: http://blog.daum.net/mongollove

Tuesday, June 1, 2010

Heart to Heart



Хамтдаа байсан цаг хугацаа харвасан мэт нисэн одож одоо үүрээ орхих шувуу мэт чиний мин явах цаг боллоо. Чиний холийн хол явах болсонд баяртай байгаа ч битүүхэндээ сэтгэл мин уйтгарлана. Удахгүй уулзана даа гэж бодсон ч нэг л тайвширахгүй байна. Mиний Бурханаас авсан хамгийн нандин эрдэнэ бол чи мин юм шүү.♥♥♥
Сайхан хайр олдвол алдаж болохгүй. Хайртай байна гэдэг дэргэд нь байж хүссэн болгоныг нь өгөхдөө биш, харин.... xол явсан ч гэсэн түүнийхээ энх тунх байхын төлөө залбирч эсвэл түүндээ бие сэтгэлээрээ үнэнч байхыг хэлдэг юм болов уу даа