Өнөөдөр цуглаан дээр магтан дуу дуулаад зогсож байхад нэгэн магтан дууны мөр нүдний өмнө минь амbлаад ирэх шиг боллоо. Даxин даxин дуулаx тусам улам илүү утга учиртай, амидралд минь ойрxон болоод ирсэн. Бурхан үнэхээр надад сануулж байгаа мэт санагдлаа. Тиймээ, зүрх урагдсан ч золиос гаргана би. Өнгөрсөн хэдэн саруудад бууж өгмөөр , больмоор санагдсан үеүүд зөндөө байсан ч Бурханд үйлчлэнэ гэдэг яг л энэ дуун дээр гарч байгаа шигээр< зүрх урагдсан ч золиос гаргана би> гэж хэлэх агуу сэтгэлийг надад өгөөч Ааваа !!~ Бэрхшээлүүдээс Зүрх алдан зугтах биш харин Золиос гарган үйлчлэх болно Eсүс
Нэр тань алдаршиг
Бялхам дүүрэн Таны гол урсах
Баян тансаг нутагт суухдаа би
Нэрийг тань магтъя
Нэр тань алдаршиг
Арга мухардаж элсэн цөлөөр явж
Ангаж цангаж туйлдсан үедээ би
Нэрийг тань магтъя
Таны өгсөн ивээл бүрээр
Таныг магтъя
Харанхуй намайг бүчих үед ч би
Ийн хэлсээр
Мөнхийн Эзэний нэр алдаршиг
Мөнхийн Эзэний нэр
Мөнхийн Эзэний нэр алдаршиг
Яруу алдарт нэр нь алдаршиг
Нэр тань алдаршиг
Ивээлт наран над дээр гийсэн үед
Есөн хүсэл минь биелэлээ олох цагт
Нэрийг тань магтъя
Нэр тань алдаршиг
Зовлон шингэсэн замаар явахад минь
Зүрх урагдсан ч золиос гаргана би
Нэрийг тань магтъя
Есүс Та цорын ганц
Есүс Та цорын ганц
No comments:
Post a Comment