Friday, June 11, 2010

Энэ өдрийн төлөөх залбирал



Энэ өдрийн төлөөх залбирал

Өнөөдөр надад өгөгдсөн цаг хугацааг
Ухаалагаар зарцуулан
Танд тахил болгон өргөгдөх болтугай.
Хийхийг хүсдэг ч хийхэд зохихгүй зүйлс ба
Хийхийг хүсэхгүй байгаа ч заавал хийх ажлыг
Ялган салгаж чадах
мэргэн ухааныг надад өгөөч.

Тэр ажлаас өөр чухал ажил байхгүй мэтээр
Итгэмжтэйгээр хийх халуун сэтгэлийг
Надад гал мэт асааж өгөөч.
Би бусдын талаар ярихдаа
Хайрын толинд гэрэлтүүлэн харж сурахад туслаач,

Өөрийн бүхий л зүйлсээ бусадтай харьцуулан
Явах ёстой замаараа явахгүй байх мунхаг зангаар
Энэ өдрийг хүлэхгүй байлгаж өгөөч.
Хичнээн завгүй яаруу ажилтай байсан ч
Тэнгэрийг ширтэх цагийг өгөөч.

Бусад хүн намайг буруугаар бодон
Хамгийн итгэж байсан хүн ч надад итгэхээ болин
Урсах нулимсаа барьж чадахгүй байсан ч
Тэвчээртэй нэгэн болохыг хүсч байна

Бусдаас миний авсан ивээл нь
Хэдийгээр өчүүхэн байсан ч байнга талархан дурсаж,
Бусдад миний өгсөн зүйлс маань
Хичнээн их байсан ч мартаж чаддаг болгож өгөөч.
Reference: http://blog.daum.net/mongollove

No comments: