Thursday, June 13, 2024

Нойргүй шөнүүдийн тэмдэглэл Baby # 3

Нойргүй шөнүүдийн тэмдэглэл Baby # 3 

Манай бага хүү 9 сартай, шөнөдөө сүүгээ уух гэж 3 удаа лав сэрнэ 12т, 3 цагт тэгээд 5 үед юмуудаа. Сэрэхгүй унтуулж сургах цаг болсон гэж мэдэж байгаа ч уйлуулж унтуулж сургана гэхээр жоохон зүрх хүрэхгүй л яваад байна л даа. За тэр яахав угаасаа нялх хүүхэд ийм л байдаг. Гэтэл урьд шөнө том охин (11-тай) 3 цагийн үед оронд орж ирээд уурлаад тийчигнээд унав, хүүе яав ийв гэсэн чинь халууцаад унтаж чадахгүй байна, АС асаана гэхээр нь, үгүйээ дүү нь ханиалгаад байгаа гэсэн унтаж өгдөггүй шүү, сүүлдээ миний уур хүрээд босож ирлээ, аав нь сэрлээ. Хэсэг юм болсны дараа унтах гэсэн мэдээж нойр бүрэн сэрсэн, 6-с босож ажилдаа явах ёстой би сэрүүн л хэвтээд байлаа. Гэнэт нулимас дүүрээд ирлээ. Үр хүүхдээ хайрлаж, байдаг чадлаараа өсгөхийг хичээж амьдарч байна (хэнд ч ялархаагүй, энэ миний ажил гэж 100% ухамсарлаж байгаа) гэтэл ээж аавыгаа хайрлах сэтгэлгүй, ээж минь ядарч байгаадаа гэж бодохгүй хувийн асуудлаа нийтийх болгож аашилсан охиноо бодоод гомдох сэтгэлээ барьж дийлэлгүй усан нүдэлсээн. Мэдээж миний охин муу охин биш ч гэсэн бусдыг бодох сэтгэл хүмүүжлийн том хэмжүүр шүү. Өөрөө өөртөө дахин сануулья ! өрөвч нинжин сэтгэлтэй хүүхдүүд өсгөх юмсан. Бурхан минь надад туслаарай, плийз. 

No comments: