Өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгэл санаа онцгүй уйлж унжсан өдрүүд байлаа. Муу эмд уйлах чөлөө олдохгүй гэгчээр хүүхдүүдийнхээ хажууд уйлж сэтгэл санаагаа ч цэгцлэх боломжгүй хүндхэн сэтгэлээр дүүрэн өнгөрөөсөн. Харин мондэй морнин хичнээн ядарч байсан ч өглөө эрт босож нүүрээ будаж, үсээ ороогоод хүчээр шахуу эрч хүчтэй хүний царай гарган ажилдаа явсан. Өдрийн цайны цаг - яг энэ мөчид Бурхан намайг тайвшруулах шиг боллоо. Намайг гомдоллож дуурагахаас өмнө нэгэн яриа өрнөж яг миний сэтгэлийг хөндүүрлэж байсан сэдэврүү халитран орсон юм. Энэхүү ярианы төгсгөлд би ч мөн тайвшраад, ойлгоод хүний л амьдрал болсон хойно байнга асуудал байх юмдаа гэж бодлоо. Надад нэг аяга дүүрэн нинжин сэтгэлийг Бурхан өгөх шиг болсон. Баярлалаа Танд.
1 Samuel
No comments:
Post a Comment